Халдварын голомт бүхий газраас ирээд дэлгүүр, хоршоогоор хэссэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов

Халдварын голомт бүхий газраас ирээд дэлгүүр, хоршоогоор хэссэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгов

Энэ сарын 7-ны өдөр халдварын голомтоос Орхон аймагт ирсэн иргэн оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ ирээгүй, дэлгүүр, хоршоогоор явсан зөрчил гаргажээ. Мөн өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт УАК улсын дугаартай “Соната-8” загварын тээврийн хэрэгслийн жолооч нь дөрвөн зорчигчийн хамтаар хорио, цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэмийг зөрчиж Улаанбаатар хотоос хулгайн замаар нэвтрэх оролдлого хийсэн байна. Тиймээс дээрх иргэдэд орон нутгийн цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрийг 500 мянган төгрөгөөр торгожээ.