Гэрээсээ гараад сураггүй болсон, мартах өвчтэй 83 настай иргэнийг эрэн хайж байна

Гэрээсээ гараад сураггүй болсон, мартах өвчтэй 83 настай иргэнийг эрэн хайж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу “Цайз” орчмоос мартаж санах өвчтэй 83 настай өндөр настан арванхоёрдугаар сарын 15-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Алга болсноос нэг хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 16-ний 19:30 орчимд вокзалын чиглэлд алхаж байсан гэх мэдээлэл байна.  

Тухайн иргэн нь 170 см гаруй өндөртэй, зураг дээр байгаа гадуур хувцастайгаа явж байгаа бөгөөд чих хатуу аж. Тиймээс харсан, үзсэн хүн байвал 88098325, 88097991, 80464044 дугаарт яаралтай мэдэгдэж тусална уу.