Б.Навчаа: Х.Нямбаатар сайд миний нэр хүндэд халдсан учир хуулийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулна

Б.Навчаа: Х.Нямбаатар сайд миний нэр хүндэд халдсан учир хуулийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулна

Хууль зүйн сайд Х.Нямбаатар нь цагдаагийн байгууллагад гомдол гарган жүжигчин Б.Навчааг шалгуулж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн фейсбүүк хуудсандаа Хууль зүйн сайд Х.Нямбаатарын баталсан хуулийг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлсэн. 

Харин Х.Нямбаатар сайд уг постыг үндэслэж жүжигчин Б.Навчааг шүүхэд өгсөн бөгөөд улмаар прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин жүжигчин Б.Навчаа өөрийг нь илт гүтгэсэн гэж үзэн түүнийг шүүхэд өгсөн талаараа мэдээлжээ.

Тэрээр “Миний бичсэн постонд 14 настай хүүхдийг хүчиндэгч гэж нэг ширхэг, үг өгүүлбэр ч байхгүй. Бас “өөрийг нь гүтгэх ажлуудыг гардаж зохион байгуулсан хүмүүсийн нэг нь “би хэлмэгдчихлээ” гэж ярьж яваа жүжигчин Б.Навчаа гэж хүн намайг гүтгэсэн” гэж хэлж байна. Мөн нэр дэвшигч н.Батбаярын сонгуулийн ажилд оролцож, ард түмний саналыг худалдан авахын тулд мөнгө тараасан гэж гүтгэсэн.

2017 онд Хууль зүйн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байсан бөгөөд энэ хуулиудын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэгэхээр би энэ хүнийг гүтгээгүй гэсэн үг. Бүхэл бүтэн МУ-ын ХЗДХ-ийн яамны сайд ийм мэдлэг боловсрол нимгэн байгаад харамсаж байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар таныг би гүтгээгүй. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлсэн. Харин та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааж миний нэр хүндэд халдлаа. Энэ мэт маш олон эрүүгийн зүйл заалтуудыг зөрчсөн учраас би хуулийн байгууллагад өргөдөл гаргаж таныг шалгуулах болно. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэжээ.