Хүчингийн хэрэгт холбогдсон хурандаа Б.Лхагважавт хоёр жилийн ял оноожээ

Хүчингийн хэрэгт холбогдсон хурандаа Б.Лхагважавт хоёр жилийн ял оноожээ

Арванхоёрдугаар сарын 21-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Баривчлах 111-р төв”-ийн даргаар ажиллаж байсан хурандаа Б.Лхагважавт холбогдох шүүх хурал болж өндөрлөжээ.

Тэрээр, өөрийн удирдлага дор ажилладаг байсан эмэгтэй ажилтан Ө гэгчийг хүчирхийлсэн нь шалгалтын явцад тогтоогджээ. Уг хэрэг нь 2019 онд гарсан бөгөөд хурандаа Б.Лхагважав тэтгэвэртээ гарч, хохирогч эмэгтэй ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гарсан байна.

Иймээс хурандаа Б.Лхагважавт Эрүүгийн хуулийн 12.1.1 дэхь хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу хоёр жилийн хорих ногдуулжээ.