LIVE: "Амгалан" хотхоны орцны хаалгыг гаднаас нь гагнасан" гэх мэдээлэл худал болохыг мэдэгдлээ

LIVE: "Амгалан" хотхоны орцны хаалгыг гаднаас нь гагнасан" гэх мэдээлэл худал болохыг мэдэгдлээ

Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн "Амгалан хотхон"-ын орцны хаалгыг гаднаас нь гагнажээ" гэх цахим орчинд тарсан мэдээлэл худал гэдгийг Баянзүрх дүүргийн онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

Энэ талаар цагдаагийн байгууллага "Орон сууцны хаалга эвдэрсэн тул, гагнаж хаалгыг зассан. Ямар нэгэн байдлаар айлын хаалгыг хааж, түгжсэн зүйл байхгүй" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Зөрчлийн тухай хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг ажээ.

ШУУД Ү3ЭХ: