Д.Нямхүү: Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн

Д.Нямхүү: Үүрэг даалгавар биелүүлж чадахгүй бол ажлаа өгөөрэй гэсэн

Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн Д.Нямхүү даргатай ХӨСҮТ-д хийсэн шалгалтын дүнд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвартай иргэдийг Цэргийн төв эмнэлэг болон Яармаг дахь 300 ортой эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Учир нь ХӨСҮТ нь коронавирусийн халдварын голомт болсон бөгөөд эмч, ажилчид нь дахин, дахин халдвар авч өвчилж буй нь эрсдэл дагуулж байна гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн байна. 

Иймд энэ сарын 19-ны өдөр ХӨСҮТ дахь халдвартай өвчтөнүүдийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэтэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эсэргүүцэж өвчтөнүүдийг шилжүүлэхгүй хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай зөрчилдөж зөрсөн гэх мэдээлэл бий.  Тэгвэл тэрээр “Зохион байгуулалт одоо доголдож байна. Надад удирдагдах эрэмбийг алдуулж байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг зэрэг рүү бүгдийг нь шилжүүлнэ гэснийг би эсэргүүцсэн. Иймд үүрэг даалгавар биелүүлэхгүй чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэсэн хэмээн мэдэгджээ.