“Сайн” ломбардыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

2020-12-29 13:58

“Сайн” ломбардыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд энэ сарын 17-нд дээрэмдсэн хэрэг гарсан. Тэгвэл тэдний нэг нь хэрэг гарсны дараахан баригдсан бол цагдаагийн  байгууллагаас үргэлжлүүлэн  1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, гурван удаа ял шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Түүнийг өнөөдөр /2020.12.29/ цагдаагийн алба хаагчид М.Мөнх-Одыг илрүүлэн, баривчилжээ.

Хэрэгтнүүд тус ломбарднаас үнэт эдлэлүүд болон бэлнээр 1 сая гаруй төгрөгийг дээрэмдсэн юм. Тэд хэрэг үйлдэх үеэрээ хиймэл үс, баг зүүн ломбардын ажилтнуудыг сүрдүүлэн дээрэм хийснийг тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан юм.

2020-12-27 10:45

“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн этгээдийг тогтоож, эрэн хайж эхэлжээ

Энэ сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд дээрэмдсэн хэрэг гарсан.

Тодруубал, тус ломбардны гурван ажилтан ажлаа хийж байхад нь тус хоёр этгээд ажилчдад хутга тулган сүрдүүлж, хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн байгаа юм. Тэгвэл тус хэрэгт холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, 3 удаагийн ял шийтгэлтэй М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж эхэлжээ.

Эрэн сурвалжлагдаж буй этгээд