Согтуу жолооч осол гаргаж, таван машинтай мөргөлджээ

Согтуу жолооч осол гаргаж, таван машинтай мөргөлджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр орой \2020.12.29\ гарчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо "Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан. Toyota prius маркийн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

Согтолтын зэрэг 1.32% байсан. Ослын үеэр хүн гэмтээгүй, эд материалын хохирол учруулсан байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна" гэлээ.