Замын хажуугийн гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч хүүхдийн амь нас хохирчээ

Замын хажуугийн гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч хүүхдийн амь нас хохирчээ

2020.12.31-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна. 2020.12.31-ний 23.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Пирамид хотхон, хойд зам, Toyota crown маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй О нь замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 14 настай эрэгтэй О амь нас хохирсон байна.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 21 настай жолооч нь согтуу биш байжээ. 
 
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.