Ажилчид шошгыг хусаж арилгах байсан ч машинд алдаа заасан учир хуучин шилний шошготой нь хамт явуулсан гэв

Ажилчид шошгыг хусаж арилгах байсан ч машинд алдаа заасан учир хуучин шилний шошготой нь хамт явуулсан гэв

Дотоодод үйлдвэрлэсэн гэх “Luxurious” нэртэй оргилуун дарсны гадна талыг бүрсэн наалтыг хуулахад дотроос нь ОХУ-д үйлдвэрлэж, тус улсаас импортолсон “Советское” оргилуун дарсны шошго гарч ирсэн зураг, бичлэг цахим сүлжээгээр цацагдсан билээ. Тэгвэл тус оргилуун дарсыг үйлдвэрлэдэг “Цэс Хайрхан” ХХК-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өчигдөр /2021.01.04/ шалгалт явуулсан. Харин тус компанийн зүгээс ШӨХТГ-т тайлбар хүргүүлжээ.

Уг тайлбар бичигт “2020 оны 12 сарын 11-ны өдөр үйлдвэрт эхний ээлжийн шинэ жил дуусаж дараагийн шил хэзээ ирэх тодорхойгүй  Замын-Үүдийн хилийн боомтод Covid-19-н нөхцөл байдалтай холбоотой гацсан байсан. Тухайн өдөр оройн ээлжид шинэ жил дуусаж “Luxurious”-н 1500 литр найрлага технологийн нөөцийн танканд үлдсэн тул өмнөх өдрийн 8,9-нд актлагдаж задалсан “Тансаг”, “Советское”, “Luxurious” гурван төрлийн бүтээгдэхүүний шилийг ашиглаж 2 мянга гаруй ширхгийг 16.00-20.40 цагийн хооронд савлаж цагаан өнгийн шошготой гаргасан.

Бүтээгдэхүүний шилийг ашиглахдаа дотор талыг содын 1,5 хувь уусмалаар зориулалтын дагуу ариутгасны дараа савлагааны машинд цэвэршүүлсэн усаар давхар зайлагдаж савласан.

Үүний дараа бүтээгдэхүүн бөглөгдөж 5 метр урт тунель руу орж гадна талыг 80 градусын халуун усаар шүршиж угаасан. Тус үйлдлийн дараа ажилчид шошгыг хусаж арилгах байсан боловч өмнөх цаасан шошгоны цавуу үлдэж, слив шошгоны машин дээр алдаа заасан учир бүтээгдэхүүнийг хуучин шошготой хамт явуулж алдаа гаргасан. Тухайн үеийн савлагааны бүтээгдэхүүнээс дээж авахад үзүүлэлтүүд унаагүй хэвийн байсан тул савлагаанаас агуулах руу хүлээлгэн өгсөн” гэжээ.

Цэс хайрхан ХХК-иас ШӨХТГ-т хандаж явуулсан албан бичиг