УБТЗ-ын ажилчдыг нэг өдрийн цалингаа “Хүүхдийн Төлөө Фонд” ТББ-д өгөхийг өмнө нь уриалж байжээ

УБТЗ-ын ажилчдыг нэг өдрийн цалингаа “Хүүхдийн Төлөө Фонд” ТББ-д өгөхийг өмнө нь уриалж байжээ

Өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны өдөр "Хүүхдийн төлөө фонд" ТББ-аас "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолт зохион байгуулахад нийт 2,2 тэрбум гаруй төгрөгийн хандив цугларсан. Тоглолтын дараа “хүнд цаг үед хүүхдээр түрий барьж, ард иргэдээсээ мөнгө татлаа” гэж бухимдацгаан, шүүмжлэх хүмүүс ч олон байв.

Тэгвэл тус ТББ-аас Улаанбаатар төмөр замын ажилчдыг хандив өгөхийг мөн хүссэн байжээ. Тодруулбал “1972 онд БНМАУ-ын МАХН-ын Төв хороо СНЗ-ийн 30 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө Фонд”ыг үүсгэн байгуулахад УБТЗ бүхий л талаар дэмжиж ажилласан...Тиймээс Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө “Хүүхдийн төлөө фонд”-д нэг өдрийн цалинтай тэнцэх эсвэл боломжтой хэмжээний хандив үзүүлэхийг нийт төмөр замчиддаа уриалж байна” гэжээ.

УБТЗ дотор тус мэдээллийг ашиглаж байжээ