Б.Амархүүг хугацаанаас нь өмнө суллах хүсэлт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгчээ

Б.Амархүүг хугацаанаас нь өмнө суллах хүсэлт хүргүүлсэн ч татгалзсан хариу өгчээ

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах, зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон бөгөөд дуучин Б.Амархүү өдгөө ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа юм.

Харин өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө суллах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болжээ.

Хорих анги болон Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс түүний ял эдэлсэн жил гаруй хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмж, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлсэн байна.

Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна. Үүнийг НПГ-ын дээрх хэлтсийн хяналтын прокурор эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсан бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаажээ.




Өнөөдөр бич өдөр

20 минутын өмнө