Шатаж байсан гэрээс бага насны таван хүүхдийг аварчээ

Шатаж байсан гэрээс бага насны таван хүүхдийг аварчээ

Ахуйн гал түймрээс 7 сартайгаас 13 насны таван хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд өчигдөр 19:14 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газар очжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 минутын дотор очиж, гал түймрийг 35 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймрээс 13 настай хүү, 9, 5, 2 настай болон 7 сартай охидын амь насыг авран хамгаалжээ.