ШӨХТГ: Оргилуун дарсанд хуурамч шошго наасан гэх “Цэс Хайрхан” ХХК-г 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

ШӨХТГ: Оргилуун дарсанд хуурамч шошго наасан гэх “Цэс Хайрхан” ХХК-г 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

Дотоодод үйлдвэрлэсэн гэх “Luxurious” нэртэй оргилуун дарсны гадна талыг бүрсэн наалтыг хуулахад дотроос нь “Советское” гэх ОХУ-д үйлдвэрлэж, тус улсаас импортлосон оргилуун дарсны шошго гарч ирсэн зураг, бичлэг шинэ жилийн дараахан цахим сүлжээгээр цацагдсан билээ. Тус оргилуун дарсыг үйлдвэрлэдэг “Цэс Хайрхан” ХХК хэрэглэгчдээсээ уучлалт хүсэж, ШӨХТГ-аар шалгуулахаар болсон юм.

Мөн халдварт өвчнөөс шалтгаалан шилний нийлүүлэлт зогссон тул “Советское” гэх ОХУ-ын оргилуун дарсны шилийг ашигласан хэмээн мэдэгдэж байв.

Тэгвэл ШӨХТГ-аас тус асуудал дээр шалгалт хийж бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул 20 сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргажээ.




Өнөөдөр бич өдөр

15 минутын өмнө