Сэлэнгэ, Хөвсгөл аймагт Нийслэлээс очсон иргэд тусгаарлалтын дэглэм зөрчиж, нэг нь олдохгүй байна гэв

Сэлэнгэ, Хөвсгөл аймагт Нийслэлээс очсон иргэд тусгаарлалтын дэглэм зөрчиж, нэг нь олдохгүй байна гэв

Хөвсгөл аймагт энэ сарын 26-нд Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдээс 2 иргэн дэглэм зөрчин гэрээс гарч, олдохгүй хайж байгаа тухай аймгийн Шуурхай штабаас өдрийн 16:00 цагт мэдээлжээ.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж, оройн 18:50 цагт Улаанбаатар хотоос ирсэн иргэн М-ийн байгаа газрыг олж тогтоон саатуулж, тусгаарлах байранд хүлээлгэн өгсөн байна. Харин нөгөө иргэн нь олдоогүй байгаа гэнэ. Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, тусгаарлах байранд байрлуулж үйлчилгээний зардлыг тухайн иргэн өөрөө төлөх юм. Иймээс иргэдийг гэрийн тусгаарлалтын дэглэм, журмыг чанд сахин мөрдөж байх хэрэгтэйг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна.   

Мөн Сэлэнгэ аймагт гэрийн ажиглалтад байгаа иргэдээс дэглэм зөрчин, дур мэдэн гэрээсээ гарсан, мөн өөр аймаг, сумдаас зохих зөвшөөрөлгүйгээр Сайхан суманд хууль бусаар нэвтрэн орохыг завдсан зөрчил гарсан байна. Дээрх иргэдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу нэг иргэнд 500.000 төгрөгийн торгууль, хоёр иргэнийг сум дундын Шүүхийн шийдвэрээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг тус тус оногдуулжээ.

 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө