Нөхрийнхөө хоолонд “зүү” хийсэн эмэгтэйг саатуулж, Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байна

Нөхрийнхөө хоолонд “зүү” хийсэн эмэгтэйг саатуулж, Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж байна

Увс аймгийн Сагил суманд оршин суудаг нэгэн айлын эхнэр нөхрийгөө хорлох зорилгоор түүний хоолонд зүү хийж, идүүлэх гэсэн тохиолдол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал,  тус хэргийн хохирогч болох нөхөр нь “Хоолноосоо олон тооны зүү оллоо. Дээрх хэргийг шалгаж өгнө үү” гэж цагдаагийн байгууллагад хандсан байна. Ингээд шалгалтын ажиллагаа явуулахад "нөхөр нь “гэр бүлээс гадуурх харилцаа” үүсгэсэн тул түүнд дургүйцэж, түүнийг хорлох зорилгоор хоолонд нь олон тооны зүү хийж, идүүлэхийг завдсан" гэж эхнэр нь мэдүүлжээ.

Одоо тус хэргийг Увс аймгийн цагдаагийн газар шалгаж, эхнэрийг нь аймгийн төвийн цагдан хорих төвд   хорьж, нөхөр нь байцаалт өгч байгаа талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Мөн эдгээр хосууд 2-3  жил хамт амьдарч байгаа 20 гаруй насны залуу гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө