Монголын “ZEUS” багийн шагналын орлогоос таван хувийн татвар ногдуулна

Монголын “ZEUS” багийн шагналын орлогоос таван хувийн татвар ногдуулна

“PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан манай “ZEUS” багийнхан орлогынхоо таван хувийг татварт төлнө, төлөхгүй гэх маргаан нийгэмд гараад буй.

Тэгвэл энэ талаар Татварын ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад, “Хувь хүний албан татварын тухай хуулиар соёл урлаг, спортын тэмцээн, наадмуудад оролцож, амжилт үзүүлсэн иргэдийн шагналын нийт дүнгээс таван хувийн татвар ногдуулж авдаг. Гаднын тэмцээн, уралдаанд оролцоод ирсэн хүмүүсийн шагналын мөнгөнөөс нь таван хувиа суутгаж, орлогыг нь өгдөг” гэсэн байр суурийг өглөө.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө