ВИДЕО: ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы уурлаж буй утасны яриаг Д.Нямхүү бичиж авсан уу

ВИДЕО: ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханы уурлаж буй утасны яриаг Д.Нямхүү бичиж авсан уу

ХӨСҮТ коронавирусийн халдварын голомт болсон тул тус эмнэлэгт хэвтэж буй иргэдийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлж, тус төвд засвар, ариутгал хийнэ гэж ЭМЯ-наас шийдвэрлэсэн нь сайд асан Т.Мөнхсайхан, захирал асан Д.Нямхүү нарын маргааны эхлэл тавигдсан гэдэг. 

Ингээд тус үйл явдлын дараа Д.Нямхүү дарга олон жилийн турш ХӨСҮТ-ийг удирдахдаа эмнэлгийн байгууллагын алба хаагчдад ямар их шахалт дарамт, үзүүлдэг байсан нь олон нийтэд ил болсон. 

Тэгвэл өнөөдөр tsahiur.mn сайтад нэгэн баримт дэлгэгдсэн нь Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү нарын маргалдаж буй бичлэг байв. Иймд энэхүү бичлэгийг үзсэн иргэд Д.Нямүү Т.Мөнхсайханы уурыг хүргэж байгаад тус бичлэгийг хийж ээ гэх таамаглалыг дэвшүүлж эхлээд байна.