Засгийн газар хуралдаж “Цагаан сар”-ын баяраар хатуу, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар хуралдаж “Цагаан сар”-ын баяраар хатуу, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ

Шинээр бүрдсэн Засгийн газар өнөөдөр 11:40 цагт анхны хуралдаанаа хийж, коронавирусийн нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг сонсч, тодорхой шийдвэрүүд гаргахаар болсон байна.

Тухайлбал, Энэ жилийн цагаан сар буюу Цагаагчин үхэр жилийн сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотойгоор хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж магадгүй аж. Тодруулбал, Ирэх хоёрдугаар сарын 5-ны өдрөөс нийт 10 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох тухай төлөвлөж байгаа гэх албан бус мэдээлэл байна.

3АСГИЙН ГА3РЫН САЙД НАРЫГ ДАХИН ТАНИЛЦУУЛБАЛ 

  • Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Уртнасан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд -Х.Нямбаатар
  • Сангийн сайд - УИХ-ын гишүүнБ.Жавхлан
  • Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан
  • Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалах яам - Г.Сайханбаяр
  • Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд -Г.Ёндон
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх
  • Соёлын сайд - Ч.Номин
  • Эрүүл мэндийн сайд - С.Энхболд нар багтсан юм.