У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай хамт ГХ сайд Б.Батцэцэг казиногийн хэрэгт холбогдож байсан уу

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай хамт ГХ сайд Б.Батцэцэг казиногийн хэрэгт холбогдож байсан уу

Одоогоос 13 жилийн өмнө "Хадгаламж" банкны 14,2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна. Харин энэ хэрэгтэй холбогдуулж “Хадгаламж” банкны захирал асан Ц.Чимэдцэрэн ганцаараа ял авсан байдаг. 

Тодруулбал, Сөүл хотын Төв прокуророос 2007 оны 6 дугаар сарын 12-нд ирүүлсэн бичигт Ц.Чимэдцэрэнгийн хамт казинод орсон гарсан, мөнгө солиулсан байдлыг тогтоох хүсэлтийн үр дүнгийн тайланг ирүүлсэн байдаг байна. 

Б.Батцэцэг

Эдгээр иргэдээс одоо хашиж буй албан тушаалаар нь нэрлэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АМГ-ын дарга Х.Хэрлэн нарын 25 хүний материал байдаг ажээ.

Вон солиулсан гэх баримт

Вон солиулсан гэх баримт

Заримаас нь дурдвал, УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүлийн төв прокуророос ирсэн баримт нотолно хэмээн сэтгүүлч У.Боргилмаа баримт дэлгэн, нийтэлж байжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

ГХ-ны сайд Б.Батцэцэг ажлаа хүлээж авав 2021.01.29

Мөн дээрх асуудалтай холбогдуулж Дамбын Хишигжаргал, Ц.Мянганбаяр, Г.Өсөхбаяр нар болоод тухайн үедээ төрийн ямар нэг өндөр албан тушаал хашдаггүй байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар яаж албан паспорттой болж байв гэх асуулт ч гардаг байна.  Харин Гадаад харилцааны сайдаар томилогдсон Б.Батцэцэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр буюу өчигдөр Гадаад харилцааны яаманд тамгаа хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажилдаа орсон билээ.