Дорноговь аймагт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20:00 цагаас аймаг, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болжээ.
Иргэд зайлшгүй шаардлагаар орон нутагт зорчих тохиолдолд сум, аймгийн Шуурхай штабаас зөвшөөрөл авч нэвтрэх болсныг Дорноговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Жич: Хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулаад аймаг, сумын доторх хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн горимоор явагдана.