Жүжигчин Г.Анандад гурван жилийн хорих ял оноожээ

Жүжигчин Г.Анандад гурван жилийн хорих ял оноожээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны нэгдүгээр сарын 16-ны өдөр  зам тээврийн  ноцтой осол гарч, ослын улмаас 45 настай иргэн А амь насаа алдсан байдаг. Осол гаргасан  “Mercedes Benz  G-500” маркийн автомашиныг “Snigle ladies” киногоор олны танил болсон залуу жүжигчин Г.Ананд унаж явсан бөгөөд тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон юм.

Тэгвэл жүжигчин Г.Анандад шүүхээс гурван жилийн хорих ял оноож, жолоодох эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргажээ. Тэрээр хохирогчийн ар гэрийнхэнд хохирлын төлбөр болох 25 сая төгрөгийг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр дээрх ялыг оноожээ.

Хэргийн газрын зураг




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө