“Оюу толгой"-н ажилтан гэрээслэл үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ

“Оюу толгой"-н ажилтан гэрээслэл үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ

Өчигдөр буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюутолгой” уул уурхайн компанид ажилладаг 41 настай эрэгтэй гэрээслэл үлдээгээд амиа хорлосон хэрэг гарчээ.

Талийгаач нь 41 настай, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат бөгөөд "Оюутолгой"-н Ил уурхайд ажилладаг байсан байна. Тэрээр контейнерт өөрийгөө боомилсон байдалтай олдсон ба түүнээс “Энэ бол миний шийдвэр. Ар гэр, ах дүүсийг минь бүү буруутгаарай” гэсэн утга бүхий гэрээслэл олджээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ний өдөр мөн тус уурхайд ажилладаг нэгэн жолооч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.