Нийслэлээс Баян-Өлгийд очоод тусгаарлалтын дэглэм зөрчсөн 7 иргэнийг торгож, 4 иргэнийг баривчилжээ

Нийслэлээс Баян-Өлгийд очоод тусгаарлалтын дэглэм зөрчсөн 7 иргэнийг торгож, 4 иргэнийг баривчилжээ

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 269 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр заавар”-ыг зөрчсөн Баян-Өлгий аймгийн 7 иргэнд шүүхээс тус бүр 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Мөн 4 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилсан байна. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт өнгөрсөн 12 дугаар сараас хойш зургаан мянга орчим иргэн иржээ. Дээрх иргэдийн хувьд голомттой бүсээс ирээд  өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах журмыг зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гэрийн ажиглалтын журам зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах ажээ.