С.Эрдэнэцогтыг цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авчээ

С.Эрдэнэцогтыг цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авчээ

Загвар өмсөгч, фитнес модель С.Эрдэнэцогт буюу “Eegii fit” найз охиндоо гар хүрсэн талаарх мэдээлэл цахим орчинд тарж, олон нийтээс шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл түүнийг найз охиныхоо биед халдсан гэсэн шалтгаанаар цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар мэдүүлэг авчээ. Тэрээр энэ талаар өчигдөр хэвлэлд тайлбар өгөхдөө “Цахим орчинд тарсан зураг бол би найзтайгаа зодолдоод гэртээ ганцаараа тасраад унасан байдал. Харин найз охиндоо гар хүрсэн гэх асуудалтай холбогдуулан би холбогдох байгууллагад тодорхой тайлбар өгнө. Өөрийгөө өмөөрч хүн муулахгүй, өчнөөн зүйл зөрүүлээд хэлж болно, гэхдээ тэгэхгүй” гэжээ.

Иргэн С.Эрдэнэцогт нь архидан согтуурсан үедээ удаа дараа эмэгтэй хүнд гарч хүрч, эрүүлжүүлэгдэж мөн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байсан талаар хэвлэлүүд мэдээллээд байна. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө