Эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар шийдвэрлэжээ

Эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар шийдвэрлэжээ

Өчигдрөөс /2021.02.11/ эхлэн Улаанбаатар хот даяар 12 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоож байгаа билээ. Энэ өдрүүдэд Сар шинийн баяр таарч буй бөгөөд "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах юм. 

Үүнтэй холбогдуулан хөл, хорионы дэглэмийг ард иргэдэд мөрдүүлэх, хяналт тавих үүднээс төрийн бүх албан хаагчдыг Улаанбаатар хотод тараан байршуулж эргүүлийн үүрэг гүйцэтгүүлэх Улсын онцгой комиссын шийдвэр гарсан. 

Ингэхдээ хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй, хууч өвчтэй гээд ялгалгүй өглөөний 06.00-21.00 цаг хүртэл гадаа эргүүлийн ажил хийлгэж буйг олон нийт эсэргүүцсэн. Мөн тус албан хаагчид нь хувийн машингүй нийтийн тээврээр эргүүлд гарах газар руу гаа явж өдөржин гадаа зогсохдоо амарч дулаацах болон бие засах, хоол идэх газаргүй байна гэсэн юм. Үүнийг УОК-оос зохицуулаагүй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн эмэгтэй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргахгүй байх шийдвэрийг гаргасан байна.