Дорнод аймагт өөр хүний бичиг, баримт, шинжилгээний хариутай иргэн нэвтэрчээ

Дорнод аймагт өөр хүний бичиг, баримт, шинжилгээний хариутай иргэн нэвтэрчээ

Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр 2-р сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг гэрт нь ирүүлсэн.

Гэвч 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй 4 иргэнийг тухайн үед нь автобуснаас үлдээсэн. Харин иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж Улаанбаатар хотоос гарчээ.

Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг 2-р сарын 10-ны өдөр СЭМТөв, Тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.

Иргэн Н нь 2-р сарын 9-ний өдөр БЗД-ийн 3-р байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт СӨРӨГ гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймагруу нэвтэрсэн иргэн Н-ийн PCR нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тархаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байжээ.

Дорнод Аймгийн Онцгой Комисс, Шуурхай штаб