Битүүний өдөр 64 настай эрэгтэй ахуйн галд өртөж, амь насаа алджээ

Битүүний өдөр 64 настай эрэгтэй ахуйн галд өртөж, амь насаа алджээ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 11:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:46 цагт очиж иргэн Д-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /64 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвал: ОБЕГ