Оюутолгойн ажилчид биш нүүрс тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн гэв

Оюутолгойн ажилчид биш нүүрс тээврийн жолооч нар нэгнийхээ аминд хүрсэн гэв

Оюутолгойн ажилтнууд нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хэрэг нь Оюутолгойн уурхайд гараагүй гэдгийг албаны эх сурвалж манай редакцад холбогдож мэдэгдлээ. 

Учир, дээрх хэрэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замд гарчээ.

Тодруулбал, нүүрс тээврийн жолооч Хан-Уул дүүргийн харьяат 49 настай эрэгтэй А нь, жолооч 49 настай эрэгтэй Н-ийн амь насыг хөнөөсөн  байна. Тус хэрэг дээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын цагдаа хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанийн туслан гүйцэтгэгч компанийн ажилтан уурхайд ажиллаж байх үедээ бие нь муудаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.