АН-ын дүрмийн дарга гэх Б.Мягмардаш гавьяат болжээ

АН-ын дүрмийн дарга гэх Б.Мягмардаш гавьяат болжээ

С.Эрдэнийн, Ц.Тувааны нам гэж АН хоёр хуваагдаад буй. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгын хяналтын дугаарыг хүчингүй болгож, С.Эрдэнэд АН-ын тамгыг дахин олгосон байдаг. Мөн Улсын дээд шүүх /УДШ/ цахим бүртгэлээсээ “АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэсэн мэдээллийг хүчингүй болгосон гэдэг. 

-Б.МЯГМАРДАШ ГАВЬЯАТ БОЛЖЭЭ-

Харин энэ бүхний дараа буюу өнгөрөгч нэгдүгээр сард АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга, гишүүд гэх Б.Мягмардаш, С.Ламбаа, Л.Эрхэмбаяр нар “С.Эрдэнэ нь АН-ын дүрмийг зөрчсөн, түүнд хариуцлага тооцохыг даалгасугай” гэсэн шийдвэр гаргаж, энэ дагуу Ц.Туваан “С.Эрдэнийг найман жилийн хугацаатай хасах” шийдвэр гаргасан олны анхааралд орж байв.  

Иймд АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга, гишүүд болох Б.Мягмардаш нарыг Ц.Тувааны АН-д үйлчилж байж магадгүй гэж байв. Мөн “Ц.Туваан нь АН-ын тамгыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх асуудлыг шалгаж байна” гэж Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байдаг. 

Тэгвэл АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Б.Мягмардашыг сар шинийн баярын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Учир нь түүний удирддаг компани нь  10 гаруй жил хайгуул хийсний дүнд томоохон хувь нэмэр оруулах нүүрсний ордыг илрүүлж, 2017 оноос олборлолтоо эхлүүлсэн. Иймд Ерөнхийлөгчийн зарлиг гарч “Б.Мягмардашыг аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан гэжээ.

Сонирхуулахад, Тэрээр саяхан АН-ын үндсэн дүрэмд зааснаар намын дарга нь Ц.Туваан гэж ярилцлага өгч байв. Мөн зарим хэвлэлд “Б.Мягмардаш, Н.Мөнхдаш нар нь төрсөн ах дүүс гэдэг. Тэд олон жил Дарханд “ноёлж”, сонгууль болгоноор намаа ялагдуулжээ” хэмээн нийтэлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.