Хулгай хийгээд баригдахдаа өөрийгөө шатааж амиа хорложээ

Хулгай хийгээд баригдахдаа өөрийгөө шатааж амиа хорложээ

Ховд аймгийн Дуут сум, Босго багийн Хөндлөнгийн ам гэх газар "Нэг хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж, нас барсан" гэх дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Учир нь тус сумын харьяат 17 настай, эрэгтэй М нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж, мотоциклоосоо шатахуун авч, өөрийгөө шатааж, амиа алдсан байж болзошгүй байна. Энэ тухай дуудлага мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 14-ны шөнийн 02:10 цагт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 04:10 цагт Дуут сумын чиглэлд явсан бөгөөд 06:10 цагт очиж шалтгаан нөхцлийг тодруулан ажиллаж байгаа ажээ.