Өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчдын 5 хүртэл хувийг ажиллуулна

Өнөөдрөөс эхлэн төрийн албан хаагчдын 5 хүртэл хувийг ажиллуулна

Бүх нийтийн бэлэн байдалд шилжин битүүнээс эхлэн хөл хорио тогтоосон. Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар болжээ. Ингэхдээ аль болох ажлын байр бус гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын гишүүдэд анхааруулсан байна. Ингэхдээ тухайн өдөр ажиллах албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн маршрутын дагуу зорчих эрхийг УОК-оос гаргасан байна.

Төрийн байгууллагууд энэ сарын 23-наас эхлэн хэвийн үйл ажиллагаанд шилжих юм.