Малдаа яваад төөрсөн иргэн гэрээсээ 10 километрийн цаана амиа алдсан байдалтай олджээ

Малдаа яваад төөрсөн иргэн гэрээсээ 10 километрийн цаана амиа алдсан байдалтай олджээ

Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн “Баагий хар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 200 км-т, сумын төвөөс зүгт зүгт 50 км-т/ 02.13-ны өдрийн 09:00 цагийн орчим малчин М малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 02.14-ний өдрийн 16:30 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Ингээд тус мэдээллийн дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд болон ар гэрийнхэн 02.14-ний өдрийн 16:35 цагаас малчин М /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэдэг газраас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.