Өчигдөр 234 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар автомашин жолооджээ

Өчигдөр 234 хүн эрүүлжүүлэгдэж, 54 хүн согтуугаар автомашин жолооджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.14/ нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг хоёр, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн аж. Согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 80, хүний биед халдсан 48, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 234 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.