Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамрагдсан бол замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах чиглэл өгчээ

Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчдыг шинжилгээнд хамрагдсан бол замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцуулах чиглэл өгчээ

Энэ сарын 11-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаатай чанга хатуу хөл хорио тогтоогоод байгаа. Энэ хугацаанд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг дараах байдлаар УОК-оос гаргасан.

Тодруулбал, зөвшөөрөгдсөн зарим төрийн байгууллагын алба хаагчид “нийтийн болон албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл”-ээр зорчих бол хувийн хэвшлийн ажилчид хувийн болон албан тээврийн хэрэгслээр зорчиж болох зохицуулалтыг хийсэн юм.

Харин хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн иргэд болон цагдаагийн алба хаагчдын дунд зөрчил, маргаан үүсч эхэлсэн бөгөөд шинжилгээний хариу 72 цагийн турш хүчинтэй гэсэн ойлголт иргэдийн дунд үүсч эхлээд байгаа юм.

Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн эсвэл "Нэг хаалга-нэг шинжилгээ" аяны хүрээнд гэр бүлийн нэг гишүүн нь шинжилгээнд хамрагдсан бол тухайн шинжилгээний хариу болон иргэний үнэмлэхийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж ажиллах чиглэлийг Тээврийн цагдаагийн албанд өгчээ.