ВИДЕО: Цагдаагийн алба хаагчийг машинаараа чирж давхисан жолоочийг шалгаж эхэлжээ

ВИДЕО: Цагдаагийн алба хаагчийг машинаараа чирж давхисан жолоочийг шалгаж эхэлжээ

Баянзүрх дүүргийн 16 дугаарын хорооны нутаг дэвсгэр, Офицерын ордны тойрог дээр албан үүргээ биелүүлж байсан цагдаагийн алба хаагчийг цагаан өнгийн “Toyota pruis-30” маркийн автомашинтай жолооч чирж давхиж буй бичлэг цахим орчинд тараад байна.

Уг хэргийн талаар Тээврийн цагдаагийн албанаас олон нийтэд удахгүй тодорхой мэдээлэл өгөх бололтой. Тухайн үйл явдал өнгөрсөн Даваа гариг буюу энэ сарын 15-ны өдөр болсон бөгөөд гэм буруутай жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн гадуур шалгаж байгаа аж. Харин алба үүргээ хэрэгжүүлэх явцдаа машины эд ангид хавчуулагдан чирэгдсэн цагдаагийн алба хаагчийн биед ямар нэгэн ноцтой гэмтэл учраагүй байна.