Бичлэгт гарсан шүүгчидтэй холбоотой гомдол, санал одоогоор ирээгүй байна гэв

Бичлэгт гарсан шүүгчидтэй холбоотой гомдол, санал одоогоор ирээгүй байна гэв

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нарын таван хүн биеэ үнэлэгч авсан  байж болзошгүй гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд ил болсон. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “өнгөрсөн амралтын өдрүүдэд хойшлуулашгүйгээр хэргийн холбогдогч нараас тайлбар мэдүүлэг авч, эрүүгийн хуулийн 12.6.1-д заасны дагуу хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэдгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтайгаар прокурорт саналаа хүргүүлсэн. Шалгалтын явцад бичлэгт дүрс нь гарсан хоёр эмэгтэйн дансанд мөнгө орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” гэж мэдээлсэн.

Харин энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга н.Ганбаатар “Бичлэгт гарсан шүүгчидтэй холбоотой гомдол, санал одоогоор ирээгүй байгаа учраас хариуцлага тооцох асуудал яригдаж эхлээгүй байна. Мөн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж дуусаагүй байгаа тул тодорхой мэдээлэл, хариуцлага тооцох талаар ярих боломжгүй” гэсэн мэдээлэл өгчээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 6.18.4-т заасны дагуу биеэ үнэлсэн нь тогтоогдвол биеэ үнэлэгч нарын хууль бусаар олсон орлогыг хурааж, биеэ үнэлэгч авсан этгээдүүдийг тус бүр 50,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай ажээ.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө