БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс, Рио Тинто Дубайн гэрээг цуцалж, шинээр байгуулах тохиролцоонд хүрлээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс, Рио Тинто Дубайн гэрээг цуцалж, шинээр байгуулах тохиролцоонд хүрлээ

Олон хоног үргэлжилсэн хурцадмал байдал, үл ойлголцлын дараа Монгол Улс болон уул уурхайн аварга компани болох Рио Тинто өндөр өртөг бүхий зэсийн уурхайн өргөтгөлийг санхүүжүүлэх шинэ зохицуулалт хийхээр тохиролцсон талаар “Аsia nikkei” сонины сайтад мэдээлжээ. 

Тус сонины мэдээнд өгүүлснээр “Өнгөрсөн оны сүүлээр Монголын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийн эзэмшлээс 2032 онд л ногдол ашиг хүртэж эхлэх талаар тоон баримтуудыг дэлгэснээр олон нийтийн дунд хүчтэй маргаан, уур бухимдал үүссэн. Засгийн газрын зүгээс ч төслийн өртөг 1,5 тэрбум ам доллараас 6,8 тэрбум ам.долларт хүрч, ашиг хүртэхгүй байсаар уурхайн нөөц шавхагдах вий гэдгээс болгоомжилж байна. Рио уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтыг дангаар нь санхүүжүүлж, Монгол Улсад зээл олгож байсан бол одоо менежментийн хураамж, зээлийнхээ төлбөрийг гаргаж авах замаар бүх ашгийг авч буй. 2015 онд талууд зээлээ бүрэн төлж дууссаныхаа дараа ногдол ашиг авах гэрээ байгуулж байв. Харин одоо тэд уг гэрээг цуцалж, шинээр байгуулахад бэлэн байна.

Засгийн газрын хэлэлцээрт оролцогчдын нэг Б. Солонгоо бидэнд “Хоёр тал 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинээр гэрээ байгуулж ажиллахаар тохиролцсон. Рио зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” хэмээн хэлсэн юм.  

Мөн Рио Тинтогийн ойрын эх сурвалж тус компани 2015 оны хэлэлцээрийг цуцалж, шинэ гэрээний заалтууд дээр дахин тохиролцохыг зорьж байгаа талаар мэдээлсэн байна.Цаашид Дубайн гэрээг шинэчлэх асуудал Оюутолгойн далд уурхайн зардлын өсөлтийг хэрхэн зохицуулах асуудлын хүрээнд голчлон өрнөх төлөвтэй байна. 

Монгол Улсын Засгийн газраас томилсон Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Б.Энхбаатар “Гэрээнд цаашид далд уурхайн бүтээн байгуулалтын өртөг нэмэгдвэл яах вэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс бид 2015 оны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бус шинэ гэрээ байгуулахыг хүсч байна" гэсэн юм. 

Түүнчлэн Монголын Засгийн газар өнгөрөгч бямба гарагт/2021.02.26/ Оюутолгой ХКК-ийн 2016-2018 оны хоорондох албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалтыг үндэслэн өнгөрөгч оны арванхоёрдугаар сард тогтоосон 649.4 тэрбум төгрөгийн татварын актын дагуух нэхэмжлэлийг үндэслэн Рио Тинто энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт тушаасан талаар мэдэгдсэн. Цаашид Рио нийт татварын актын үлдэгдэл болох 419.6 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд тус улсад төлөх хүлээлттэй байгаа юм. Энэхүү үйл явдлын дараа Оюутолгойн хувь эзэмшигч талуудын дунд үүссэн маргаан тохиролцоонд хүрэх эерэг хүлээлт үүсээд байна” гэжээ. 

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү



Өнөөдөр гахай өдөр

12 минутын өмнө