Г.Буяндорж, Т.Ариунаа нарын суултыг тараах захирамж гарчээ

Г.Буяндорж, Т.Ариунаа нарын суултыг тараах захирамж гарчээ

“Ноёд” группийн Ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт өчигдөр /2020.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд үүнийхээ дараа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан юм. Тэгвэл одоог хүртэл тэдний суулт үргэлжилсээр байгаа юм. Харин ЦЕГ-аас тус суултыг тараах захирамж гаргаснаа танилцуулжээ.

Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн байна. Тиймээс тус асуудлыг эсэргүүцэж, суулт зарлаж байгаа аж. Цаашлаад Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байгаа мэдэгдээд байсан юм.