"Ган хүдэр орд" ХХК-ийн уурхайд осол гарч хоёр ажилтан хүнд бэртжээ

"Ган хүдэр орд" ХХК-ийн уурхайд осол гарч хоёр ажилтан хүнд бэртжээ

Өнгөрсөн сарын 15-нд /2021.02.15/ Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ган хүдэр орд" ХХК-ийн хүдрийн ордод ноцтой осол гарч хоёр ажилчин хүнд бэртсэн байна. Осолд орсон ажилчдын нэгийнх нь зүүн уушги бяцарсан бол нөгөөгийнх нь зүүн сүүж хугарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх ажилчид Дархан-Уул аймгийн эмнэлэгт хагалгаанд орсны дараа сэхээний тасагт хэвтэж байгаад одоо биеийн байдал нь дээрдэж энгийн тасагт шилжээд байгаа аж. 

Хэрэг гардаг өдөр хүдрийн ордны цахилгаан дамжуулдаг тогоо дэлбэрсэн байх магадлалтай аж. Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд "Ган хүдэр орд" ХХК-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай байх магадлалтай гэж нутгийнхан нь ярьж байна.