“Ерөнхий сайд шүүхэд оролцож болохгүй” гэж заасан тул Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хууль зөрчсөн гэж ОГЦОРНО

“Ерөнхий сайд шүүхэд оролцож болохгүй” гэж заасан тул Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хууль зөрчсөн гэж ОГЦОРНО

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй өчигдөр /2021.03.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар уулзаж,  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Товчхондоо, тэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нийгэм томоохон сенсаци тарьж орхилоо. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮХЭД НӨЛӨӨЛДӨГ БОЛОХООР ЗАВДАЖ БАЙНА УУ-

Харин С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал шударга тав гэх Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын сонгууль бүрийн өмнө гаргаж ирдэг “улс төрийнх нь сэдэв” нь гэж хэлж болно. Тодруулбал, ШИНЭ намаас нэр дэвшигч Ж.Батзандан, Л.Болд нар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарийг суллаж, цагаатгахын төлөө ажиллана” гэж мэдэгдэж, УИХ-ын сонгуулийн үеэр улс төрийн шоу хийж байсан ч тэд сонгуулийн дараа сураг алдарсан гэхэд болно. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар өчигдөр Т.Чимгээтэй уулзаж, мэдээлэл хийлээ.  

Ингээд тэд мэдээллээрээ “шүүхэд нөлөөлөхийг оролдсон, нууцад хамаарах зарим асуудлыг хууль зөрчиж олон нийтэд ил болгосон” байж болзошгүй байгаа юм. 

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг эргэж харах хуулийн заалт байгаа … Шүүх дээр зарим хэрэг удааширдаг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, асуудлыг гаргаж тавих нь зүйтэй … Шүүх тогтолцооны томоохон шинэчлэлтэй холбоотой асуудал яригдахаас өөр гарцгүй” зэргээр мэдэгдсэн. Иймд түүнийг цаашид шүүхэд нөлөөлөхөөр оролдож байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МӨРДӨН БАЙЦААЛТЫН НУУЦТАЙ ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ ЮУ-

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед олны анхааралд ороод байгаа нэр бүхий шүүгч нар болон өмгөөлөгч Б.Баасанцогтыг шалгаж байгаа мөрдөн байцаалтын мэдээлэлтэй чөлөөтэй танилцаж, хууль зөрчиж байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, Б.Баасанцогт нартай холбоотой асуусан сэтгүүлчийн асуултад, Л.Оюун-Эрдэнэ “Нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдчихоод байгаа ийм нөхцөл байдал үүсчхээд байгаа юм. Хүмүүс цугласан архидалт байгаагүй. Үүний цаана маш олон хэргүүдийг нэр бүхий зарим шүүгч болон прокуроруудтай нийлж, тэр битгий хэл “Ариг” банктай холбоотой асуудлыг зарим нэг субъектээс булааж авах үйл ажиллагаа хүртэл зохион байгуулсан нь илэрч байгаа. Тийм учраас энэ асуудал шалгагдаад явна. Энэ асуудалд дахиад шүүгч дээр очоод битгий саринаасай гэж бодож байгаа” гэж хариулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ийнхүү мэдэгджээ.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ОГЦРОХ НӨХӨЦЛӨӨ ХАНГАВ УУ-

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр хийсэн мэдээллээрээ Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1 –д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасан бол, мөн хуулийн 49.2 –т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “Шүүхэд томоохон шинэчлэл хийнэ. Шүүх дээр удаашраад байгаа хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярина” гэж мэдэгдсэн нь Шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх гэж байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Мөн Шүүхийн тухай хуулийн 73.2 –д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр түүнийг огцруулах асуудал хөндөгдөж болзошгүй байгаа юм.

СУДАЛГААНД ХАРИУЛАХ:

Т.Чимгээтэй уулзах үеэрээ Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хууль зөрчсөн” гэх үндэслэлээр Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах нь зөв үү?

Нийт: 8 саналтай