Х.Нямбаатар дүрдээ орж, “бусдыг ГҮТГЭЖ, бусдын өмнөөс ЯРЬДАГ” болов уу

Х.Нямбаатар дүрдээ орж, “бусдыг ГҮТГЭЖ, бусдын өмнөөс ЯРЬДАГ” болов уу

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагчаар Х.Нямбаатар ажиллаж буй. Иймд энэ долоо хоногт Оюутолгойтой холбоотой зарим мэдээлэл олны анхааралд байв.

-2,3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРИЙН 1,6 ТЭРБУМЫГ ТЭГЛЭХ САНАЛ ГАРГАЖЭЭ-

Тодруулбал, Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1 тэрбум 450 сая ам.доллараар хэтэрсэн. Мөн гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлоод байсан юм. Харин дээрх асуудалд Оюутолгой төслийн менежментийн багаас “гүний уурхайн геотехникийн нөхцөлөөс болсон” гэх тайлбарыг өгч ирсэн байдаг. Харин АНУ, Канад, Австрали, Монголын нийт найман хүний бүрэлдэхүүнтэй бие даасан шинжээчид, “Оюутолгойн гүний уурхайн зардал өсөж, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн хүндрэлээс болоогүй” гэсэн дүгнэлтийггаргасан байдаг.

Ингээд "Рио Тинто" компани болон Засгийн газрын ажлын хэсэг хоорондоо хэлэлцээр хийж эхэлсэн. Үүний үр дүнд, сүүлийн 12 жилийн хугацаанд манай улсад үүсээд байсан 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх зэрэг үр дүнд хүрч эхэлсэн байгаа юм. Мөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан нэг их наяд буюу 350 сая гаруй ам.долларын бинифит өгөх санал гаргасан гэж буй. Энэ мөнгийг гурван жилийн хугацаанд ямар нэг ногдол ашигт, татварт хамаарахгүй өгөх саналыг ч Рио Тинтогоос гаргажээ.

-ЗАРИМ ИРГЭДИЙГ “РИО ТИНТОГИЙН ГАР ХӨЛ” ГЭЖ ГҮТГЭХ БОЛОВ-

Харин хэлэлцээр амжилттай явагдаад эхлүүт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд дүрдээ орж эхлэв үү гэлтэй. Учир нь, тэрээр зарим иргэнийг “Рио той холбоотой хүмүүсийн гүтгэлэг” явуулга гэж цоллох болов. Тухайлбал,  ХЗДХЯ-ны боловсруулсан “Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай” хуулийн төслийн 29.2-д “Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно” гэж оруулсан байгаа юм.

Товчхондоо, дарга нарын талаар иргэд бичихдээ тэднээс иргэд зөвшөөрөл авна гэсэн үг.

Гэтэл тус мэдээллийг Х.Нямбаатар сайд “Рио той холбоотой, авилгатай холбоотой асуудлуудаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн санхүүжилтээр гүтгэлэгүүд хийгдэж  байна” хэмээн бусдыг гүтгэсэн юм.  

Мөн тэрээр, “Гудамжны бүх жагсаал, цуглааны ард Рио Тинтой холбоотой нэр бүхий улс төрч байдаг” хэмээн өгүүлсэн. Тэрээр энэхүү мэдэгдлээрээ “Үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг гүтгэж, доромжилж”байж магадгүй байгаа юм. Цаашлаад жагсаал цуглаан хийсэн зарим иргэдийг цагдаагийн байгууллага барьж, хориод байгаагийн цаана Х.Нямбаатар сайд байдаг юм биш гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.

Мөн тэрээр сүүлдээ, Оюутолгойн сэдвээсээ хальж, БНХАУ-ын Эрээн хот хилээ хаасан асуудлыг ч ярьдаг болов. Х.Нямбаатар, “БНХАУ-ын эрээн хотод халдвар гарсан. Үүнээс шалтгаалж Эрээн хотын 30 гаруй мянган иргэд, оршин суугчдыг шинжилгээнд хамруулах асуудал гарсан тул боомтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон” гэж мэдэгдсэн. Үнэндээ, БНХАУ хилээ хаах нь Х.Нямбаатарын хариуцаж байгаа салбарт ямар ч хамаагүй байж магадгүй. Учир нь Монгол Улсын гадаад харилцааг хариуцах үндсэн чиг үүрэгтэй Гадаад харилцааны яам, сайд Б.Батцэцэг гэсэн албан тушаалтан байгаа. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө