АХБ: Монголын эдийн засагт шууд нөлөөлөх дөрвөн эрсдэлийг нэрлэлээ

АХБ: Монголын эдийн засагт шууд нөлөөлөх дөрвөн эрсдэлийг нэрлэлээ

Өнөөдөр Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 оны Монголын эдийн засгийн төлөв байдлын тайланг танилцууллаа.

Уг тайланд, Монгол Улсын эдийн засаг 2019 оны эхний хагас жилд 7.3 хувиар өсчээ. Үүнд барилгын салбарын өсөлт, уул уурхайтай холбоотой хөрөнгө оруулалт их байсан нь дээрх өсөлтөд нөлөөлсөн гэж Азийн хөгжлийн банк үзэж байна. 2019 оны хоёрдугаар хагаст өсөлт яльгүй саарч, ирэх онд үргэлжлэн буурах бол харин урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байгааг АХБ-ны Монгол дах Дэд суурин төлөөлөгч Деклан Магий хэллээ.

Тэрбээр  энэ тухай "2020 онд өсөлт удааширч 6.1 хувьтай байна. Инфляцын хувьд төсөөлөл өөрчлөгдөөгүй ба хүнсний бүтэгдэхүүний үнэ өндөр байх нь дарамт болно. Урсгал дансны алдагдал ирэх хоёр жилд өсөх шинэчилсэн таамаг дэвшүүлсэн” гэлээ.

2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна. Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Жилийн сүүлийн хагаст Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв 2019 шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг танилцууллаа. 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.

Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Жилийн сүүлийн хагаст Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

-Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна-

“2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд “2019, 2020 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.

Инфляц зургаадугаар сарын дунджаар 8.1% байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5% байхаар байна. 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляци 7.5% болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2% болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна.

Монгол улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өссөн байна.

Монгол улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна.

Төлөөлөгч Деклан Магий Монголын эдийн засагт шууд нөлөөлөх эрсдэлүүдийг дараах байдлаар нэрлэлээ. Үүнд:

  • БНХАУ-ын өсөлт огцом удаашрах
  • ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох
  • Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах
  • Дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх.