ВИДЕО: "Ногоон байгууламж болгоно" гэж Д.Сумъяабазар хэлсний дараа РЦНК-ийн газарт Сингапурын компани хашаа татаж "талбай"-г хашаалжээ

ВИДЕО: "Ногоон байгууламж болгоно" гэж Д.Сумъяабазар хэлсний дараа РЦНК-ийн газарт Сингапурын компани хашаа татаж "талбай"-г хашаалжээ

Энэ даваа гарагт /2022.03.21/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Д.Сумъяабазар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр  РЦНК буюу (Оросын Шинжлэх Ухаан Соёлын төв)-ийн урд талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн.

ВИДЕО: 

Гэтэл РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах талаар мэдээлэл гарахтай зэрэгцэн шуурхайлан Сингапур эзэмшигчтэй компани РЦНК-ийн орчимд авто замыг хааж хашаа татан, барилга барих гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Энэ талаар холбогдох албанаас “Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл огт өгөөгүй" гэсэн ч тухайн газарт барилга барихаар хашаа татсан байдалтай байлаа. Харин Улаанбаатар хотын хэвлэлийн төлөөлөгч н.Сугар, “Хашааг албадан буулгахаар болсон. Цагдаа, дүүргийн мэргэжлийн хяналтийн хэлтсээс хяналт тавьж ажиллаж байгаа юм байна” гэж мэдэгдэв.