Хотын төвөөр УБ дугаартай автомашин километр тутамдаа 15, Орон нутгийнх 45 төгрөг төлж зорчдог болох журам батална /САНАЛ АСУУЛГА/

Хотын төвөөр УБ дугаартай автомашин километр тутамдаа 15, Орон нутгийнх 45 төгрөг төлж зорчдог болох журам батална /САНАЛ АСУУЛГА/

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох авто замын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зам ашигласны төлбөрийн журамд өөрчлөлт оруулжээ. 

Тодруулбал, Авто зам ашигласны төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ өнгөрсөн баасан гараг /2022.07.01/-т баталсан байна. Үүнд нийслэлд бүртгэлтэй /Улаанбаатарын дугаартай/ тээврийн хэрэгслээр авах төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашинд 20-40 мянган төгрөг, ачааны автомашин ангиллаас хамаарч 40-70 мянга, автобус 40-60 мянга, механизм 30-60 мянга, мотоцикль, мопед 10 мянга, цистерн 50 мянга, чиргүүл 30 мянга байхаар суурь хураамжийг тогтоожээ. Харин Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслийн хувьд суудлын тоо, даац, тонн зэргээс хамаарч 1000-5000 төгрөг байхаар тогтоосон байна.

Мөн энэ хүрээнд журам батлагдах бөгөөд тус журамд "Улаанбаатар хотын гол гудамж замд зорчсон хэмжээгээр нь нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс километр тутамд 15 төгрөг, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл километр тутамд 45 төгрөг төлдөг байх" зохицуулалтыг нэмж оруулахаар болсон талаар эх сурвалж мэдээлэв.  

Тээврийн хэрэгслийн 1 жилийн хугацаанд зорчсон нийт замын хэмжээг RFID /radio frequency identification/ буюу радио давтамжаар илрүүлэх системийн тусламжтайгаар бүртгэлжүүлэх аж. Энэ системийн дагуу тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг нэвтрүүлж, Улаанбаатар хотын нийт 168 уулзвар дээд эгнээний тооноосоо хамаарч 4-8 ширхэг мэдрэгч байрлуулан хэмжилт хийн бүртгэхээр төлөвлөсөн байна. Уг журмыг 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр болжээ. 

Өөрөөр хэлбэл, ирэх жилээс хотын төвөөр Улаанбаатар хотын дугаартай автомашин зорчих бол километр тутамдаа 15 төгрөг, орон нутгийн тээврийн хэрэгсэл километр тутамд 45 төгрөг төлөх нь. Харин тээврийн хэрэгслийн нийт зорчсон хэмжээг жилээр тооцож, төлбөрийг бөөн авна хэмээн журамд тусгахаар болсон байна.

Улаанбаатар хотын төвөөр УБ дугаартай автомашин нэг километр тутамдаа 15 төгрөг, орон нутгийн дугаартай бол 45 төгрөг төлж зорчдог болох нь зөв үү?

Нийт: 12 саналтай