ОХУ-аас зохион байгуулдаг “ЦЭРГИЙН РАЛЛИ-2022” тэмцээн Увс аймагт эхлэхэд бэлэн болсон талаар мэдээлжээ

ОХУ-аас зохион байгуулдаг “ЦЭРГИЙН РАЛЛИ-2022” тэмцээн Увс аймагт эхлэхэд бэлэн болсон талаар мэдээлжээ

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын хүрээнд “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээн эхлэхэд бэлэн болжээ.

Энэхүү тэмцээн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хот, энэ сарын 16-22-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Оросын Холбооны Улс, Монгол, Беларусь, Узбекстан улсын тамирчид гарааныхаа дарааллыг сонгох сугалаагаа сугалсан ба Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид 4 дүгээр гараанд уралдахаар болсон талаар мэдээлжээ.