Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн морийг Антонио Гуттереш "Итгэл найдвар" гэж нэрлэжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бэлэглэсэн морийг Антонио Гуттереш "Итгэл найдвар" гэж нэрлэжээ

НҮБ-ын тэргүүн Антонио Гуттерешын манай улсад хийж байгаа айлчлал өнөөдөр /2022.08.11/ өндөрлөнө. Түүний айлчлалын хүрээнд олон арван арга хэмжээ зохиогдсны дотор Монгол үндэсний бэсрэг наадмыг дурдаж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс НҮБ-ын тэргүүн Антонио Гуттерешид морь бэлэглэсэн байна. Иймд тэрээр тус бэлгийн морио "Итгэл найдвар" гэж нэрлэжээ. Энэ талаар НҮБ-ын албан ёсны твиттер хуудастаа нийтлэгджээ.