Өнөөдөр тахиа өдөр

Өнөөдөр тахиа өдөр

Аргын тооллын 8 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 15, Тооно одтой улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5:43 цагт мандаж, 20:12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр могой жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандууштай.

Эл өдөр эв эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эдлэл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.