СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялж явсан 26 настай эрэгтэй морио шумбуулна гэж нууранд ороод живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аялж явсан 26 настай эрэгтэй морио шумбуулна гэж нууранд ороод живжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагийн хар” нуур гэдэг газар Хагийн хар нууранд аялж явсан иргэн Б нь наймдугаар сарын 08-ны өдөр нуурын усанд морио шумбуулна гэж ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 09-ний өдрийн 09:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 11-ний өдрийн 07:30 цагт эхлүүлж, Хагийн хар нууранд 8-10 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж, цогцсыг олж гарган, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө