Цаг агаар хүйтрэхээс өмнө “Дарь эх-Нэгдсэн эмнэлэг”-ийн  цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлэх ёстой гэв

Цаг агаар хүйтрэхээс өмнө “Дарь эх-Нэгдсэн эмнэлэг”-ийн цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлэх ёстой гэв

Тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Дарь эх-Нэгдсэн эмнэлгийн цэвэр усны шугамд үүсээд буй нөхцөл байдалтай төлөөлөгчид танилцлаа. 2020 оны долдугаар сард улсын комисс ажиллан хүлээн авсан энэхүү эмнэлгийн цэвэр усны шугам нь хөлдөлтийн түвшинд татагдсан байна. Мөн 50 м тутамд байх ёстой цэвэр усны цооног 100 м-т татагдсан зөрчилтэй. Агааржуулалтын хоолой эмнэлгийн стандартынх бус, рентген аппарат суурилуулаагүй зэрэг асуудал тулгамдаж буйг тус эмнэлгийн удирдлагууд хэллээ.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэгч компани болон тус эмнэлгийн барилгыг хүлээн авсан комиссыг яаралтай ажиллуулж, цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлүүлэх үүргийг Баянзүрх дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг хойшлуулшгүйгээр хэлэлцэхээр болов.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө